Formula E teaser

УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ

Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ.

Алсын хараа 2050

ЗОРИЛТУУД

  • ХҮН ТӨВТЭЙ ХОТ

    Иргэдийнхээ хөгжих боломжийг хангасан хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй эрүүл чийрэг, бүтээгч, оюунлаг иргэдтэй хот болно.

  • ОРЧИН ТӨВТЭЙ ШИЙДЭЛ

    Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологи бүхий амьдралын таатай орчинтой хот болно.

  • ТӨЛӨВЛӨЛТ ТӨВТЭЙ ХӨГЖИЛ

    Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой, эрчимтэй хөгжиж байгаа дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгч метрополитан болж хөгжинө.

  • ХОТЫН САЙН ЗАСАГЛАЛ

    Хууль, эрх зүйн тогтвортой орчинтой, хотын дүрэм, стандартыг хангуулсан сайн засаглалтай хот болно.

  • ДАГУУЛ ХОТ

    Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.

Шалгуур үзүүлэлт

№ Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин Хүрэх түвшин
2025 2030 2050
1 Хотын хөгжлийн үзүүлэлт индекс 0.504 0.572 0.626 0.931
2 Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын жилийн дундаж агууламж мкг/m3 64 40 25
3 Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын жилийн дундаж агууламж мкг/m3 141 88 50

Хаяг

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Холбоо барих

(976-51) 260817, (976-51) 262408

info@cabinet.gov.mn

Олон нийтийн холбоос

PDF файл татах

“АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
97.9 MB татах