Formula E teaser

АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ

Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.

Алсын хараа 2050

ЗОРИЛТУУД

  • ЗЭВСЭГТ ХҮЧИН

    Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлнэ.

  • ДАРХАН ХИЛ

    Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг ханган хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлнэ.

  • ХҮН, НИЙГМИЙН АМАР ТАЙВАН БАЙДАЛ

    Уламжлалт бус аюулын эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, хүн-нийгмийн амар тайван орчныг бүрдүүлнэ.

  • ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХӨГЖИЛ

    Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжиж, ажиллах нөхцөлийг дээшлүүлж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.

  • МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

    Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно.

Шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин Хүрэх түвшин
2025 2030 2050
1 Дэлхийн энх тайвны үзүүлэлт индекс 1.79 1.6 1.49 1
2 Даяаршлын үзүүлэлт индекс 56.97 61.29 63.99 74.79

Хаяг

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Холбоо барих

(976-51) 260817, (976-51) 262408

info@cabinet.gov.mn

Олон нийтийн холбоос

PDF файл татах

“АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
97.9 MB татах