Formula E teaser

НОГООН ХӨГЖИЛ

Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулна.

Алсын хараа 2050

ЗОРИЛТУУД

  • ЭХ БАЙГАЛЬ АНХДАГЧ ЭКОСИСТЕМ

    Байгалийн үнэ цэн, өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

  • БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ҮР ӨГӨӨЖ

    Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээж хомсдолыг бууруулан, ашиглалтын нөөц бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлнэ.

  • ҮНЭТ БАЯЛАГ УС

    Усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

  • НҮҮРСТӨРӨГЧ БАГАТАЙ, БҮТЭЭМЖТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ НОГООН ХӨГЖИЛ

    Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна.

Шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин Хүрэх түвшин
2025 2030 2050
1 Байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлт EPI оноо 57.2 58 59 61+
2 Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлт (хэмжүүр) хувь 20.1 27 30 35
3 Улсын тусгай хамгаалалтад авсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн талбайн эзлэх хувь хувь 48.8 55 66 75
4 Ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувь хувь 7.9 8.7 9 10.5
5 Газрын доройтлын хувь хувь 22.9 22.9 22.9
6 Гидрогео-логийн дунд масштабын зураглал хийгдэх газар нутгийн нийт газар нутагт эзлэх хувь хувь 14 23 30 50
7 Шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын эзлэх хувь хувь 82.5 85 87 90
8 Шаардлага хангасан ариун цэврийн байгуулам-жаар хангагдсан хүн амын эзлэх хувь хувь 69 70 75 90
9 Хүлэмжийн хийн ялгарлын бууралтын хувь хувь суур сценари 12.3 22
10 Дахин боловсруул-сан хог хаягдлын эзлэх хувь хувь 7.6 27 40 50
11 Хот, суурин газрын тогтмол цуглуулж, шаардлага хангасан байдлаар устгах хог хаягдлын эзлэх хувь хувь 25.6 52 64 90
12 Засгийн газрын ногоон худалдан авалтын эзлэх хувь хувь 10 20 50
13 Нэгж ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох дотоодын материалын хэрэглээ кг/ам.дол-лар 15 10 6 3

Хаяг

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Холбоо барих

(976-51) 260817, (976-51) 262408

info@cabinet.gov.mn

Олон нийтийн холбоос

PDF файл татах

“АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
97.9 MB татах