Formula E teaser

ЭДИЙН ЗАСАГ

Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно.

Алсын хараа 2050

ЗОРИЛТУУД

  • ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ

    Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгоно.

  • ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

    Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно.

  • БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

    Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэж, худалдааг хөнгөвчилнө.

  • УХААЛАГ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ

    Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлнэ.

  • ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

    Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

  • ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН

    Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгоно.

Шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин Хүрэх түвшин
2025 2030 2050
1 Дотоодын нийт бүтээгдэхүүн тэрбум ам доллар 13.1 23.9 47.6 209.0
2 Эдийн засгийн жилийн дундаж өсөлт хувь 7.2 6 6 6
3 Инфляц хувь 8.1 6 6 2
4 Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүү-ний хэмжээ ам доллар 4009 6520 12054 38359
5 Уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хувь 24.3 30.6 31.4 25.3
6 Боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хувь 10.9 12 14.6 27.4
7 Тээвэр агуулахын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хувь 4.6 5.1 4.8 11.6
8 Хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа үйлдвэр-лэлийн аргаар боловсруулсан махны нийт махны хэрэглээнд эзлэх хувь хувь 31.7 50 70 100
9 Хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа үйлдвэр-лэлийн аргаар боловсруулсан сүүний нийт сүүний хэрэглээнд эзлэх хувь хувь 14.9 30 50 70
10 Гол нэр, төрлийн шатахууны хэрэгцээг Евро 5 стандартад нийцүүлэн дотоодоос хангах хувь хувь 8 70 100 100
11 Экспорт сая ам доллар 7011.8 14020 29660 139870
11 Хүлээн авах гадаад жуулчдын тоо сая хүн 0.6 1 2 6
12 Бизнесийн орчны судалгааны ерөнхий үзүүлэлтийн үнэлгээ нэгж 3.03 3.5 4.03 5.23

Хаяг

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Холбоо барих

(976-51) 260817, (976-51) 262408

info@cabinet.gov.mn

Олон нийтийн холбоос

PDF файл татах

“АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
97.9 MB татах