Formula E teaser

АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ.

Алсын хараа 2050

ЗОРИЛТУУД

  • НИЙГМИЙН ХАМГААЛАЛ БА ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ

    Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ.

  • ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН БАЙР

    Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ГАРААНЫ БИЗНЕС

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, ур чадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

  • ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖСЭН САНХҮҮЖИЛТ

    Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс хамгаална.

  • ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

    Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ.

  • ГАЗРЫН ХАРИЛЦАА

    Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана.

Шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин Хүрэх түвшин
2025 2030 2050
1 Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь хувь 71.6 80 85 95
2 Ядуурлын түвшин хувь 28.4 20 15 5
3 Өрсөлдөх чадварын үзүүлэлт оноо 52.6 58.0 61.0 73
4 Бизнес эрхлэлтийн үзүүлэлт оноо 67.8 70.0 72.5 82.5
5 Хэрэглээний тэгш бус байдлын үзүүлэлт нэгж 0.33 0.31 0.29 0.21
6 Эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгалд хамрагдсан хувь хувь 84.4 90 99 100
7 Ажиллах хүчний оролцооны түвшин хувь 61 63 65 70
8 Ажилгүйдлийн түвшин хувь 8.6 7.8 7 3
9 Инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангагдсан өрхийн нийт өрхөд эзлэх хувь хувь 25.3 33 35.8 49.8
10 Сорилд хамрагдсан иргэдийн бие бялдрын хөгжлийн суурь үзүүлэлт (насны ангиллаар) хувь 53 60 65 99

Хаяг

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Холбоо барих

(976-51) 260817, (976-51) 262408

info@cabinet.gov.mn

Олон нийтийн холбоос

PDF файл татах

“АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
97.9 MB татах