Formula E teaser

ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ

Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно.

Алсын хараа 2050

ЗОРИЛТУУД

  • Үндэсний бахархал, эв нэгдэл

    Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна.

  • Нүүдлийн соёл иргэншилт монгол

    Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.

  • Монгол хэл, бичиг

    Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ.

  • Эрдэм судлал-нийгмийн соён гэгээрэл

    Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны судалгааг хийж нийтийн хүртээл болгон хэвшүүлж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ.

  • Дэлхийн монгол

    Дэлхий дахинд монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагаа төлөвшинө.

Шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин Хүрэх түвшин
2025 2030 2050
1 Шинэ бүтээл патентын мэдүүлэг, дотоодын мэдүүлэг тоо 82 150+ 200+ 600+
2 Номын сангийн нийт сан хөмрөгт цахим сан хөмрөгийн эзлэх хувь Хувь 0.3 5 7 15
3 1,000 хүн тутамд ногдох соёл, урлагийн байгууллагын суудлын тоо тоо 31.7 35 37 45

Хаяг

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Холбоо барих

(976-51) 260817, (976-51) 262408

info@cabinet.gov.mn

Олон нийтийн холбоос

PDF файл татах

“АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
97.9 MB татах